СБД, 1-р хороо,
Олимпик Галлериа, 4-408 тоот
Даваа-Баасан
09:00-18:00 цаг

БЗД, 26-р хороо, Сакура Тауэр,
8 давхар 811 тоот.
Даваа-Баасан
9:00-18:00 цаг

СБД, 10-р хороо, АМО Төв,
4 давхар 406 тоот.
Мягмар–Ням
10:00–18:00 цаг

СХД, 32-р хороо, Автоком төв,
А блок, 3-302 тоот.
Мягмар гарагаас бусад өдрүүдэд
10:00-18:00 цаг
+976 - 7717-3311
Финко капитал ББСБ нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шаардлага, стандарт, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хэм хэмжээнд нийцүүлэн үйл ажиллагаагаанд хяналт тавих, нийцүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хариуцан ажиллах үндсэн нэгжтэй.
Бид харилцагч иргэнтэй санхүүгийн харилцаа үүсгэхээс өмнө харилцагчийг таньж мэдэх ажиллагааг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журамд заасан хүрээнд хэрэгжүүлдэг.
ББСБ нь харилцагчийг таньж мэдэх ажиллагааны хүрээнд тодорхой мэдээллийг харилцагчаас гаргуулан авах, уг мэдээллийг хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад пасспорт дэх мэдээлэлтэй тулган баталгаажуулах, эцсийн өмчлөгчийг тодорхойлох, холбогдох мэдээллийг тогтмол хугацаанд шинэчлэх үүргийг хуулиар хүлээдэг.
Хэрвээ харилцагч нь холбогдох мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзсан тохиолдолд бид Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд зааснаар үйлчилгээ үзүүлэхээс татгалзах үүрэгтэй.
Банк, санхүүгийн байгууллага нь олон улсын болон дотоодын хориг арга хэмжээний жагсаалтад орсон хувь хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэхгүй байх, хэрэв жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн хөрөнгө, орлого илэрсэн тохиолдолд нэн даруй гүйлгээг зогсоож эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээдэг.
Бид өөрийн ажилтан, харилцагчдын аливаа хууль бус, дүрэм, журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй, ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор Шүгэл үлээх буюу мэдээлэл хүлээн авах сувгийг ажиллуулдаг. Финко капитал ББСБ ХХК нь шүгэл үлээх үйл ажиллагааг тусгайлсан журмаар зохицуулдаг ба мэдээлэл гаргагчийн мэдээллийг нууцална. Мэдээлэл гаргагч дурын электрон шуудангийн хаягаас мэдээллээ хүргүүлэх зэргээр хүсвэл өөрийгөө нууцлах боломжтой.
info@finco.mn