Бүтээ,ирээдүйгэзэгнэ.Санхүүжүүлье!

Beep Wallet - Зээлийн нөхцөл шинэчлэгдлээ

Дэлгэрэнгүй
Ирээдүйг ойртуулна. Өнөөдөрт шийдэл өгнө.

Ирээдүйг ойртуулна. Өнөөдөрт шийдэл өгнө.

Бид санхүүгийн салбарын мэргэжлийн ёс зүй, хариуцлагын өндөр стандартыг эрхэмлэн, технологийн дэвшил, инновацид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч, харилцагчдын хэрэгцээ, онцлогт нийцүүлэн хүртээмжтэй, шуурхай, найдвартай байдлаар хүргэхийг зорин ажилладаг. Мөн санхүүгийн сахилга бат, хариуцлагатай санхүүгийн зан үйлийг төлөвшүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, иргэн болон бизнесийн харилцагчдын санхүүгийн тогтвортой байдал, урт хугацааны хөгжилд хамтран үнэ цэн бүтээхийг эрхэмлэн ажиллаж байна. 

Иргэн, бизнес бүрийн санхүүгийн тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээнэ

Бидний үнэт зүйл

Финкочууд биднийг дараах үнэт зүйлс чиглүүлдэг

Хэрэглэгч бол бидний ТӨВ цэг

Бид хэрэглэгчийн хэрэгцээ, зорилгыг үйл ажиллагаа, шийдвэр гаргалтынхаа төвд тавьж, тэдний зан төлөв, санал хүсэлтэд үндэслэн бодит үнэ цэн бүтээх бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй хөгжүүлж, сайжруулна.

Ирээдүйг өнөөдрөөс бүтээх сэтгэлгээ

Бид өнөөдрийн хэрэгцээ, сорилтыг шийдвэрлэхийн зэрэгцээ ирээдүйн боломжийг урьдчилан тодорхойлж, инновациар дамжуулан тогтвортой өсөлт, урт хугацааны үнэ цэнийг бүтээхийг эрхэмлэдэг.

Ухаалаг шийдэл, бүтээлч сэтгэлгээ

Бид өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, дэвшилтэт технологи, бүтээлч сэтгэлгээг хослуулан хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн ухаалаг, оновчтой, шинэлэг санхүүгийн шийдлүүдийг бий болгож, тасралтгүй хөгжүүлдэг.

Дижитал хүртээмж

Бид санхүүгийн үйлчилгээг дэвшилтэт технологитой уялдуулан, иргэн болон бизнесүүдэд цаг хугацаа, байршлаас үл хамааран хүртээмжтэй, хялбар, тасралтгүй хүргэх боломжийг бүрдүүлдэг.

Итгэлцэл

Бид ил тод байдал, хариуцлага, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн, харилцагч, түншүүд болон хамт олныхоо итгэлийг урт хугацаанд бий болгож, бататган ажилладаг.

Түүхэн замнал

Бид хөгжлийнхөө үе шат бүрд хэрэглэгч, харилцагчдынхаа хэрэгцээ, зорилго, өсөлтийг найдвартай, ухаалаг санхүүгийн шийдлээр дэмжин, тогтвортой үнэ цэнийг бүтээн ажиллаж байна.

2005

“Финко Капитал ББСБ” ХХК үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын банк бус санхүүгийн салбарын анхдагч байгууллагуудын нэг болон үйл ажиллагаагаа эхлүүлэв.

2023

Компанийн үйл ажиллагаа, бизнесийн загвар болон стратегид цогц шинэчлэл хийж, “Финко Капитал ББСБ” нэрийн дор дижитал санхүүгийн үйлчилгээ үзүүлэх хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлэв.

2024

Beep зээлийн аппликэйшнийг зах зээлд нэвтрүүлж, богино хугацаат болон “Премиум Корпорэйшн”-ийн ажилтнуудад зориулсан онлайн цалингийн зээлийг эхлүүлэв.

2025

Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан FincoBiz дижитал санхүүгийн платформын эхний хувилбарыг нэвтрүүлж, бизнесийн санхүүжилтийг хурдан, хялбар, хүртээмжтэй болгох хөгжлийн суурийг тавив.

2025

Премиум Нэксус ХК-тай хамтран BeepCU Virtual Credit Card-ийг зах зээлд нэвтрүүлж, embedded finance-ийн хөгжлийн эхлэлийг тавин, BeepWallet дижитал хэтэвчийг зах зээлд нэвтрүүлэв.

2026

Бид embedded finance-ийн санхүүгийн шийдлүүдийг үе шаттайгаар өргөжүүлж, иргэн болон бизнесүүдэд санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, хялбар, үр ашигтай хүргэх зорилгоо тууштай хэрэгжүүлж байна.

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Л.Цолмон — Гүйцэтгэх захирал:

Мэндчилгээ

Бидний хөгжүүлж буй бүтээгдэхүүн, нэвтрүүлж буй үйлчилгээ, хэрэгжүүлж буй шинэчлэл бүхэн хэрэглэгчдийн бодит хэрэгцээ, амьдрал болон бизнесийн өдөр тутмын сорилтод суурилдаг. Бид санхүүгийн хэрэгцээг нь илүү хялбар, ухаалаг байдлаар шийдвэрлэж, тэдний өсөлт хөгжилд бодит дэмжлэг үзүүлэн, урт хугацааны үнэ цэнийг бүтээхийг зорин ажилладаг.

Үүний зэрэгцээ бид компанийн засаглал, эрсдэлийн удирдлага, мэдээллийн аюулгүй байдлаа тасралтгүй сайжруулж, хэрэглэгч, харилцагч, түншүүдтэйгээ бий болгосон итгэлцлийг бизнесийнхээ хамгийн чухал үнэт зүйлсийн нэг хэмээн эрхэмлэн ажиллаж байна.

Финкогийн дараагийн үе шат бол санхүүгийн үйлчилгээг зөвхөн илүү хурдан, хялбар хүргэхээс гадна хэрэглэгч бүрийн хэрэгцээнд нийцсэн ухаалаг, хүртээмжтэй санхүүгийн шийдлүүдийг бий болгож, тэдний санхүүгийн сахилга баттай, зөв дадалтай, тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээх явдал юм.

Бид хэрэглэгчиддээ улам ойр байж, өнөөдрийн санхүүгийн хэрэгцээнд нь бодит шийдэл хүргэж, маргаашийн боломжийг нь нэмэгдүүлэхийн төлөө цаашид ч тасралтгүй хөгжсөөр байх болно.

Бидэнд итгэж, хамтран ажиллаж, хөгжлийн замналын маань нэг хэсэг болсон хэрэглэгч, харилцагч, түнш, хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Бүтээ. Ирээдүйгээ эзэгнэ. Санхүүжүүлье!

Гүйцэтгэх захирал:Л.Цолмон

Төлөөлөн удирдах зөвлөл

  • Г. Бат-Эрдэнэ

    Г. Бат-Эрдэнэ

    ТУЗ-ын дарга

    Санхүү, хөрөнгө оруулалт, жижиглэн худалдаа, уул уурхай, эрчим хүч болон үйлдвэрлэлийн салбарт 25 жилийн турш удирдах түвшинд ажилласан арвин туршлагатай, стратегийн манлайлагч. Одоогоор "Финко капитал ББСБ" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж, байгууллагын стратегийн чиглэл, засаглал, хөрөнгийн менежмент болон дижитал санхүүгийн урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлон чиглүүлж байна.

    2023-Одоо: ТУЗ-ын дарга, Финко Капитал ББСБ ХХК 2016-2026: Дэд ерөнхийлөгч, Санхүү хариуцсан захирал, Премиум Корпорэйшн ХХК 2015-2016: Захирал, Орчлон олон улсын дунд сургууль 2012-2016: Дэд захирал, М-Си-Эс Энержи ХХК 2008-2010: Санхүү төлөвлөлт хариуцсан захирал, Монголиан Майнинг Корпораци 2007-2008: Санхүүгийн менежер, М-Си-Эс Холдинг ХХК 2003-2007: Санхүү төлөвлөлтийн газрын дарга, М-Си-Эс Кока Кола ХХК

  • Л.Цолмон

    Л.Цолмон

    ТУЗ-ийн гишүүн

    Санхүү болон үйл ажиллагааны удирдлагын чиглэлээр 20 гаруй жилийн туршлагатай, манлайлагч удирдах ажилтан. Хөрөнгө оруулалт, шингэн хүнс болон жижиглэн худалдааны салбарт байгууллагын өсөлт, үр ашиг, ашигт ажиллагаа болон санхүүгийн удирдлагыг амжилттай чиглүүлж ирсэн.

    2023-Одоо: Гүйцэтгэх захирал, Финко Капитал ББСБ ХХК 2022-2023: Санхүү хариуцсан захирал, Төв Азийн зам ХХК 2018-2022: Санхүү хариуцсан захирал, М-Си-Эс Кока Кола ХХК 2012-2018: Хөрөнгө оруулалтын менежер, М-Си-Эс Холдинг ХХК 2010-2012: Хөрөнгө оруулалтын ахлах шинжээч, М-Си-Эс Холдинг ХХК

  • Б.Баяртбилэг

    Б.Баяртбилэг

    ТУЗ-ийн хараат бус гишүүн

    Банк, зээлийн үйл ажиллагаа, зээлийн эрсдэлийн удирдлага болон уул уурхайн төслийн санхүүжилтийн чиглэлээр 20 гаруй жилийн туршлагатай удирдах ажилтан. Одоогоор "Говь Вентур" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

    2021- Одоо: Гүйцэтгэх захирал, Говь Вентур ХХК 2017-2021: Зээлийн газрын захирал, Голомт банк 2016-2017: Санхүүгийн албаны дарга, Лондон хотод төвтэй Blocks Smartwatch компани 2012-2015: Байгууллагын зээлийн хэлтсийн захирал, Голомт банк 2011-2012: Эрсдэлийн ахлах менежер, Голомт банк 2007-2011: Эрсдэлийн менежер, Голомт банк 2005-2007: Төслийн зээлийн ажилтан, Голомт банк 2004-2005: Картын системийн ажилтан, Голомт банк

  • Б.Мөнхбат

    Б.Мөнхбат

    ТУЗ-ийн хараат бус гишүүн

    Мэдээллийн технологи, банк санхүү, стратеги болон бизнесийн хөгжлийн чиглэлээр 20 гаруй жилийн арвин туршлагатай манлайлагч. Одоогоор "НүбиСофт" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

    2020-Одоо: Гүйцэтгэх захирал, НүбиСофт ХХК 2019-2020 : Мэдээллийн технологийн газрын хэлтсийн захирал, Голомт банк 2005-2006: IT Төслийн менежер, МайТек ХХК 2001-2005: Ахлах програм хангамжийн инженер, Старсофт ХХК

Байгууллагын бүтэц

.

ТУЗ
Гүйцэтгэх захирал
  • Технологийн газар
  • Санхүүгийн газар
  • Эрсдэл комплаенсийн газар
  • Зээлийн үйл ажиллагааны газар
  • Маркетинг, бизнес хөгжлийн газар