Санхүүгийн үйлчилгээ дижитал хэлбэрээр эрчимтэй хөгжиж буй энэ үед мэдээллийн аюулгүй байдал нь үйлчилгээний найдвартай ажиллагааны чухал суурь болж байна. ISO/IEC 27001:2022 стандартыг хэрэгжүүлснээр хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалах, дижитал системийн найдвартай ажиллагааг хангах, мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог улам бэхжүүлсээр байна.

Энэхүү стандартыг 3 дахь жилдээ баталгаажуулсан нь хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдал, үйлчилгээний найдвартай байдлыг өдөр тутмын үйл ажиллагааныхаа салшгүй хэсэг болгон хэрэгжүүлж буйн илэрхийлэл юм.