Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Beep Classic карт эзэмшигчид ARAMT Knife Center-ээс худалдан авалт хийж, картаараа төлбөрөө төлснөөр урамшууллын холбогдох нөхцөлийн дагуу 15 хувийн буцаан олголт авах боломжтой болж байна.
Хутга үйлдвэрлэлийн салбарт олон зуун жилийн уламжлал, үе дамжсан ур чадвар, материалын технологи, нарийн хийц чухал байр суурь эзэлдэг. ARAMT Knife Center нь эдгээр онцлогийг шингээсэн олон улсын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд хүргэдэг төрөлжсөн дэлгүүр юм.
Тус дэлгүүрийн бүтээгдэхүүний сонголтод Японы KASUMI, Германы Böker, Испанийн Muela, мөн Ganzo, Ruike зэрэг брэндүүд багтдаг.
Японы KASUMI нь 780 гаруй жилийн хутга, сэлэм урлалын уламжлалтай Секи хотод 1916 оноос үйл ажиллагаа явуулж буй SUMIKAMA компанийн үйлдвэрлэдэг гал тогооны хутганы брэнд юм. Тус үйлдвэрлэгч Японы уламжлалт ур чадварыг орчин үеийн материал, технологитой хослуулдгаараа онцлог.
Германы Böker нь 1869 онд Солинген хотод үйлдвэрлэлийн сууриа тавьсан, уламжлалт хутга урлал, материалын боловсруулалт, инженерчлэлийн нарийвчлалаараа танигдсан үйлдвэрлэгч юм.
Испанийн Muela нь 1950-иад оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, уламжлалт гар урлалыг орчин үеийн үйлдвэрлэлийн технологитой хослуулсан, ан, аялал болон тусгай зориулалтын хутганы бүтээгдэхүүнээрээ танигдсан брэнд юм.
Эдгээр брэндүүдийн бүтээгдэхүүн нь материал, хийц, зориулалт, загварын хувьд ялгаатай бөгөөд ARAMT Knife Center хэрэглэгчдэд гал тогооны өдөр тутмын хэрэглээнээс эхлээд аялал, сонирхол, хоббидоо тохирох төрөл бүрийн сонголтыг санал болгодог.
ARAMT Knife Center-ийн мэдээлэл
Байршил: Сансрын Имарт худалдааны төв, 3-р давхар
Холбогдох утас: 8099-0066
Цахим дэлгүүр: (https://shop.aramt.mn/
Beep Classic дижитал кредит картын дэлгэрэнгүй мэдээлэл, үйлчилгээний нөхцөлтэй Санхүүгээ хүссэнээрээ удирдах дижитал хэтэвч | finco.mn холбоосоор танилцах боломжтой.