Төлөөлөн Удирдах Зөвлөлийн зүгээс компанийн үйл ажиллагаа дүрэм, журам, зааврыг “Компанийн засаглалын кодекс”-ийн зарчимд нийцүүлэн баталгаажуулан дагаж мөрдсөнөөр компанийн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж, эрсдэлийн засаглалын тогтолцоог Олон улсын жишигт нийцүүлэн ажиллаж байна.
Төлөөлөн Удирдах Зөвлөл нь компаний үндсэн үйл ажиллагааг стратегийн удирдлага, хяналтын тогтолцоогоор хангах үндсэн чиг үүрэгтэй бөгөөд компаний алсын хараа, эрхэм зорилго, стратегийн зорилтуудын хүрээнд хувьцаа эзэмшигчид, харилцагчид болон бусад оролцогч талуудын эрх ашгийн төлөө ажиллах болно.