"Итгэлцлийн үйлчилгээ" нь харилцагч таны мөнгөн хөрөнгийг Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээгээр авч, харилцан ашигтай хамтран ажилладаг үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээ нь банкны хадгаламжийн бүтээгдэхүүнтэй адил бөгөөд илүү өндөр үр өгөөж хүртэх боломжтой, харилцагчийн мөнгөн хөрөнгийг эрсдлээс хамгаалах давуу талтай үйлчилгээ юм.
Итгэлцлийн үйлчилгээний давуу талууд:
- Итгэлцлээ барьцаалан Гэрээний хугацаанд багтаан Итгэлцлийн мөнгөн дүнгийн 80% хүртэлх хэмжээнд шуурхай зээл авах боломжтой.
- Таны хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээгээр байршуулсан мөнгөн хөрөнгө нь бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг болон хүрэх болно.
- Итгэлцэл эзэмшигч нь Итгэмжилсэн хөрөнгийн үр шимийг бүгдийг буюу зарим хэсгийг хүртэхээр Хувь хүртэгчтэй байх боломжтой.