
СБД, 1-р хороо,
Олимпик Галлериа, 4-408 тоот
Даваа-Баасан
09:00-18:00 цаг

БЗД, 26-р хороо, Сакура Тауэр,
8 давхар 811 тоот.
Даваа-Баасан
9:00-18:00 цаг

СБД, 10-р хороо, АМО Төв,
4 давхар 406 тоот.
Мягмар–Ням
10:00–18:00 цаг

СХД, 32-р хороо, Автоком төв,
А блок, 3-302 тоот.
Мягмар гарагаас бусад өдрүүдэд
10:00-18:00 цаг
+976 - 7717-3311

2025 оны 6-р сарын 6-ны өдөр “Финко Капитал ББСБ” ХХК нь мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдал болон хувийн нууцын хамгаалалтын олон улсын стандартыг нэвтрүүлдэг болохоо бататган ISO/IEC 27001:2022 гэрчилгээгээ шинэчлэн энэ жил дахин гардан авлаа.
Энэхүү гэрчилгээ нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо (ISMS)-г амжилттай хэрэгжүүлж, олон улсын түвшний шаардлагыг хангаж байгааг баталгаажуулдаг ба зээлийн үйлчилгээ, итгэлцлийн үйлчилгээ, финтек зээл, факторинг, мөн төлбөрийн хэрэгсэл гаргах үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг хамарч байгаагаараа онцлог юм.
Мэдээллийн аюулгүй байдал нь финтек болон санхүүгийн байгууллагын үндсэн үнэт зүйлсийн нэг бөгөөд Финко Капитал нь ББСБ нь: • Үйлчлүүлэгчдийнхээ хувийн мэдээллийг найдвартай хамгаалах • Дотоод мэдээллийн урсгалыг хянах • Дижитал үйлчилгээний найдвартай, тогтвортой ажиллагааг хангах зорилгоор энэхүү гэрчилгээний шаардлагуудыг тогтмол хэрэгжүүлдэг билээ.
Цаашид ч бид үйл ажиллагаагаа олон улсын стандартын түвшинд хадгалж, хэрэглэгч, хөрөнгө оруулагч та бүхнийхээ өмнө илүү хариуцлагатай, итгэлтэй мэргэжлийн санхүүгийн үйлчилгээгээ үзүүлсээр байх болно.