
СБД, 1-р хороо,
Олимпик Галлериа, 4-408 тоот
Даваа-Баасан
09:00-18:00 цаг

БЗД, 26-р хороо, Сакура Тауэр,
8 давхар 811 тоот.
Даваа-Баасан
9:00-18:00 цаг

СБД, 10-р хороо, АМО Төв,
4 давхар 406 тоот.
Мягмар–Ням
10:00–18:00 цаг

СХД, 32-р хороо, Автоком төв,
А блок, 3-302 тоот.
Мягмар гарагаас бусад өдрүүдэд
10:00-18:00 цаг
+976 - 7717-3311

2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулагдсан “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” (WeCode) хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд Финко Капитал ББСБ ХХК оролцож, санаачилгад нэгдэн гарын үсэг зурлаа.
Дэлхийн 30 гаруй улс оронд амжилттай хэрэгжиж буй WeCode санаачилга нь Монгол Улсад хэрэгжиж эхэлж буйгаараа онцлог бөгөөд Төв Азийн бүс нутагт нэгдэж буй 4 дэх улс болж байна. Энэхүү санаачилгын хүрээнд эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах, өгөгдөлд суурилсан бодлого, шийдвэр гаргалтыг дэмжих зорилт тавигдаж байна.
Финко Капитал ББСБ нь өнгөрсөн хугацаанд санхүүгийн салбар дахь эмэгтэй бизнес эрхлэгчдийн тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, жендерийн мэдрэмжтэй, хариуцлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхийг зорин ажилласаар ирсэн бөгөөд цаашид ч энэхүү чиглэлд манлайлалтай, үр нөлөөтэй оролцож, нийгэмд эерэг өөрчлөлт авчрахын төлөө тууштай ажиллах болсондоо баяртай байна.