Finco Capital
Finco Capital

Салбарууд

Finco Capital
Төв салбар

СБД, 1-р хороо,
Олимпийн гудамж, Minister Tower, 7-707
Даваа-Баасан
09:00-18:00 цаг

Finco Capital
Сакура салбар

БЗД, 26-р хороо, Сакура Тауэр,
8 давхар 811 тоот.
Даваа-Баасан
9:00-18:00 цаг

Finco Capital
100 айл салбар

СБД, 10-р хороо, АМО Төв,
4 давхар 406 тоот.
Мягмар–Бямба
10:00–18:00 цаг

Finco Capital
22-ын товчооны салбар

СХД, 32-р хороо, Автоком төв,
А блок, 3-302 тоот.
Мягмар–Бямба
10:00-18:00 цаг

Холбоо барих

+976 - 7717-3311

Мэдээ мэдээлэл / Зөвлөгөө

FICO оноо гэж юу вэ?

News image

FICO оноо нь таны зээлийн түүхэнд үндэслэн гардаг гурван оронтой тоо юм. FICO оноогоор таны хариуцлагатай байдлыг үнэлдэг.

Энэ нь зээлдүүлэгчид таны зээлийг эргэн төлөх магадлалыг тодорхойлоход тусалдаг. Үүний үр дүнд та хэр их зээл авах боломжтой, хэдэн сарын хугацаатай эргэн төлөх боломжтой, мөн зээлийн хүү хэр өндөр байхыг шийддэг.

FICO оноог таны зээлийн тайлангийн товч дүгнэлт гэж ойлгож болно. Энэ нь таны зээлтэй байсан хугацаа, нийт зээлийн хэмжээ, ашиглаж буй зээлийн хувь хэмжээ, төлбөрөө хугацаандаа төлсөн эсэх зэрэг хүчин зүйлсийг хэмждэг.

Сүүлийн үед өндөр хөгжилтэй орнуудад хүмүүсийг ажилд авахдаа FICO оноог нь хардаг болсон. Учир нь FICO оноо өндөр байх нь та зээлээ хугацаандаа төлдөг, өндөр хариуцлагатай хүн гэдгийг илтгэдэг болжээ. Цаашлаад олон шийдвэр гаргалтад нөлөөлөх ач холбогдолтой оноо болж байна. Дэлхийтэйгээ хөл нийлүүлье. Хариуцлагатай байдлын оноогоо илүү өндөр болгоорой.


3 сарын 18, 2025
facebook